Saturday, September 20, 2008

Дадлага хичээл



Нийгмийн салбарын удирдлага хичээлийн хүрээнд "Түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээх, хамгаалах нь" сэдвээр дадлагын хичээлийг Борнуур сумын Содон судлалын музей дээр хийлээ.

Friday, March 7, 2008

Маркетингийн орчин

Маркетингийн орчин

Байгаль нийгмийн аливаа үзэгдэл процесс нь түүний үйл ажиллагааг тодорхойлогч орчны хүрээнд оршдог. Тэдгээр орчны төлөв хандлага үйл хөдлөл нь хэрхэн өөрчлөгдөж хувирахаас процессийн төлөв байдал шууд хамаатай. Түүнчлэн аливаа бизнес өөрийнхөө үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бололцоог хангахуйц орчныг шаардаж байдаг. Пүүс ашиг олохын тулд зорилтот зах зээлийнхээ хэрэгцээг хангахуйц бараа үйлдвэрлэн гаргах бөгөөд тэдний амжилтад хүрэх эсэх нь өөрсдийнх нь үйл ажиллагаанаас төдийгүй пүүсийн удирдлагын хяналтад өртөгдөх үл өртөгдөх төдийгүй үйл ажиллагаанд нь нөлөөлдөг хүчин зүйлсээс шалтгаалдаг. Эдгээр хүчин зүйлсийг бид маркетингийн орчин гэдэг.

Маркетингийн орчин нь маркетингийн удирдлагын хувьд онцгой ач холбогдолтой. Маркетингийн удирдлага нь аливаа төлөвлөлтийг хийхдээ юуны урьд судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байдаг ба тэрхүү судалгаа хийх объектууд нь буюу мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нь маркетингийн орчин байдаг. Маркетингийн орчинг хянагдаж байгаа түвшингээс нь хамааруулан макро микро гэсэн 2 том бүлэгт хуваана. Макро орчныг:

Эдийн засгийн орчин: бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлөгч өндөр мэдрэмж бүхий орчин юм. Эдийн засгийн орчны хүрээнд бизнесийн үйл ажиллагааг амжилттай хөтлөн явуулах үүднээс түүнийг таньж мэдэхийн тулд дараахь үзүүлэлтүүдийг системтэй ашигладаг. Үүнд: төрийн мөнгө, зээл, татвар, гаалийн бодлого, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны төлбөрийн баланс, валютын ханшны хэлбэлзэл, ажилгүйдэл, инфляци, хүн амын орлогын ба худалдан авах түвшин, хэрэглээний үнийн индекс, хэрэглээ ба хадгаламжийн харьцаа макро эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд зэрэг орно.

Улс төр хууль эрх зүйн орчин: бизнесийн ямарч байгууллагын хувьд тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчын хувьд хамгийн их анхаарлыг нь татажсудлаж байдаг орчин бол улс төр, хууль эрх зүйн орчин юм.

саак аа

Thursday, March 6, 2008

Онигоо : Компьютер

ZIP

- Нээрээ хүнийг зиплэж /ZIP/ болно гэж байна лээ шүү.
- Хаана?
- Мэдээж Монголд.
- Яаж?
- Микронд чихээд л...


Мэдээний дугаар: # | Нийтэлсэн: 2008-01-22 16:02:38 | дэлгэрэнгvй
Чат
- Do you wanna chat?
- I'm busy.
- Hello, busy. I'm Baldan!..
Мэдээний дугаар: #85326 | Нийтэлсэн: 2007-10-30 15:18:09 | дэлгэрэнгvй
Шинэ тєхєєрємж
- Єчигдєр ёстой саак тєхєєрємж харсан ш дээ мань чинь. Гар нь принтертэйгээ залгаатай, ямар ч процессор, цахилгаан, драйвер энэ тэргvйгээр шууд ажилладаг...
- Малаа тэрийг чинь бичгийн машин гэдэг юм байхгvй юу...
Мэдээний дугаар: #74566 | Нийтэлсэн: 2007-06-07 11:27:23 | дэлгэрэнгvй

Чаат

Эхнэр нь нєхєртєє хэлж байна гэнэ:
-Хайрт минь чи єчигдєр шєнє зvvдэндээ яриад байна лээ шvv.
-Сvртэй юм биш дээ... байдаг л зvйл.
-Тэр ч тийм л дээ. Гол чи мессенжерээр чатлаж яриад байсан байхгvй юу...

Мэдээний дугаар: #58926 | Нийтэлсэн: 2007-05-24 13:15:21 | дэлгэрэнгv

Программчин

Программчин байх яасан хэцvv юм бэ. Амралтын єдрєєрєє айлд зочлохоор хоол цай ч єгєлгvй, шууд гэрийнхээ компьютер рvv чирч vзэж хараад, засч янзлаад єг гэх юм. Ийм юм сонсоод уур аймаар их хvрдэг ч эмэгтэйчvvдийн ч юмуу, эсвэл шулуун гэдэсний эмч байсан бол балрах нь ээ гэж бодохоор аяндаа зvгээр болчихдог юм.

Мэдээний дугаар: #57648 | Нийтэлсэн: 2007-03-26 15:28:58 | дэлгэрэнгvй

Wife 1.0 програмын тухай

Сайн байна уу?
Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна

Мэдээний дугаар: #51660 | Нийтэлсэн: 2007-02-26 19:05:10 | дэлгэрэнгvй
Сайн уу Жорж
-Балдаан би сая чаатлаж байгаад надтай уулзахаа тэсэн ядан хvлээж байгаа 17 настай, лусын дагина шиг царайлаг, онгоноороо охинтой танилцлаа.
-Нэрээ Думаа гэж байна уу?
-Тийм, чи яаж мэдсэн юм бэ?
-Тэгвэл сайн байна уу америкаас ирсэн Жорж минь

Мэдээний дугаар: #48541 | Нийтэлсэн: 2007-02-02 18:05:58 | дэлгэрэнгvй

-Та зєндєє олон $$$$$-тай болмоор байна уу? Тэгвэл танд гэж хэлэхэд vvн шиг хялбар зvйл гэж vгvй. Та Shift товчлуурыг дарсан чигтээ 4 товчлуурыг удаан гэгч нь дарах хэрэгтэй

Мэдээний дугаар: #46638 | Нийтэлсэн: 2006-12-10 16:30:01 | дэлгэрэнгvй

Вирус

Интернэтэд шинэ тєрлийн вирус гарчээ. Хэрэглэгчийн хогийн савыг дураараа ухаж, устгасан бvхнийг эргэн сэргээдэг энэ вирусыг «Траншейны товарищ» гэдэг гэнэ.

Мэдээний дугаар: #42319 | Нийтэлсэн: 2006-12-10 16:29:28 | дэлгэрэнгvй
Crack
Хакер залуу эмчид vзvvлж байна гэнэ.
Эмч:
-Залуу минь энэ сайхан биеийг ингэж гамгvй эдлэх ч гэж дээ. Тун харамсалтай байна гэхдээ та ердєє 30 хоногийн л настай vлдсэн байна.
Хакер:
-Тийм vv? Эмч тэгвэл vvний чинь crack-ийг хаанаас татаж авах боломжтой та мэдэхгvй биз
Мэдээний дугаар: #42318 | Нийтэлсэн: 2006-12-10 16:28:59 | дэлгэрэнгvй
Спам
-Нэгэн зэрэг мянган горшоконд бие засч чаддаг онцлогтой хvvхдийг хэний хvvхэд гэх вэ?
-Спаммерийн хvvхэд

Мэдээний дугаар: #42317 | Нийтэлсэн: 2006-09-16 13:43:32 | дэлгэрэнгvй
Интернэт ба.
Эмэгтэйчvvдийн хувьд интернэт нь дараах зvйлээрээ эрчvvдийн нэгэн зvйлтэй тєстэй байдаг гэнэ. 1. Эхний удаад ямар ч таашаал авахгvй. 2. Эхэндээ бага зэрэг эмээх ч яваандаа єєртєє улам их татаж, сэтгэл хєдєлгєнє. Яваандаа тvvний хэмжээ, хvч боломжтой нь сайн танилцаад ирэхээр тэр чинь єєрийгєє хэрхэн ашиглахыг зааж єгнє. Улмаар энхрий нєхєрлєл vvсч тvvнд єдєр ирэх тусам их цаг зарцуулдаг болсоор, нэг мэдэхнээ тэрээр амьдралын салшгvй нэг хэсэг болж хувирна. 3. Хамгийн их хэрэгтэй vед холбогдох ямар ч боломжгvй болчихно. 4. Тvvнийг єєр хэрэглэгчидтэй холбоотой байдаг гэсэн нотлох баримт байх авч, мєн чанар нь тийм болохоор яах ч аргагvй. Гол нь ямар нэг вирусын халдвар авчихгvй байхыг хичээх хэрэгтэй. 5. Заримдаа холбогдох гэж зєндєє их чармайх хэрэг гарна. Гэтэл хvсч байхад гэнэт тасалдчихсны дараа холбогдох гэж бvр ч их чармайх хэрэгтэй болдог. 6. Заримдаа зєвхєн єєрт мэдэгдэж байдаг шалтгааны улмаас хамгийн тохиромжгvй vед уначихдаг. 7. Харин єєр зєндєє провайдер байдаг гэдгийг мэдэж авсны дараа эхлээд єєр нэгтэй нь, дараа нь бас нэгтэй нь гэх зэргээр туршиж vзнэ. Дараа нь тэд хурд, хvч, чанарын хувьд хоорондоо эрс ялгаатай байдгийг ойлгож авна. Тэгсээр таны хэрэгцээг хангаж чадахуйц цорын ганцыг олж авна. 8. Тvvнтэй сургууль, ажил дээрээ уулзаж болохоос гадна хvсэл байгаад боломж байвал машин, онгоц, галт тэрэг гээд хаан л бол хаана учирч болно. Гэвч оройд, гэртээ учрахдаа л хамгийн их таашаал авна. 9. Тvvнтэй хамт амарч, суралцаж, тоглож, ажиллаж болно. Тvvнд мєнгє зарж болдогтой адилаар ашиглаад чамгvй орлого олж ч болно. 10. Ингэсээр тvvнд маш их дасч, тvvнгvйгээр байж чадахаа байсныхаа дараа эрх чєлєєтэй байсан цагаа санаа алдан дурсана. Гэвч тvvнээсээ татгалзаж чадахгvй.
Мэдээний дугаар: #35381 | Нийтэлсэн: 2006-04-03 15:35:45 | дэлгэрэнгvй



--------------------------------------------------------------------------------

Бохь зовхины vрчлээ арилгана

Нийтэлсэн: 2008-03-03 16:18:51 , Мэдээний дугаар: #91750

Бvсгvйчvvдийн сэтгэлийг зовоодог нэг асуудал бол яах аргагvй vрчлээ юм. Энэ нь хэт их ачаалалтай ажилласнаас бас ямар нэг євчний нєлєєнєєс шалтгаалан vvсдэг байна. Ялангуяа нvдний зовхи илvv vрчлээтдэг аж.
Хэрэв бvсгvй танд ийм асуудал тулгарсан бол доорх зєвлєгєєг туршаад vзээрэй. Шар айргийг єдєр бvр vдийн болон оройн хоолон дээрээ 150-250 граммыг тогтмол ууж заншвал зовхины vрчлээ арилдаг. Шар айрганд В аминдэм, чихэр, уураг их агуулагддаг аж. Бас єдєр бур 5-20 минут бохь зажилбал зовхины vрчлээ аажмаар арилдаг гэнэ шvv. Эдгээрээс гадна цагаан будаа ч зовхины vрчлээгээ арилгахад тань тусална. Агшаасан цагаан будааг жижигхэн бєєрєнхий болгоод, будаагаа хар болтол нvvрээ сайтар зvлгээрэй. Ингэснийхээ дараа цэвэр усаар нvvрээ угаа. Энэ нь таны арьсыг чєлєєтэй амьсгалах бломжтой болгож. зовхины vрчлээг багасгаж арилгана.

Дугаар 43/362/

Мэдээллийн эх сурвалж: УЛААНБААТАР

Ходоод чинь шархалсан бол

Нийтэлсэн: 2008-02-04 17:17:40 , Мэдээний дугаар: #87514

Ходоодны шархлаа бол аль ч насныханд тvгээмэл тохиолддог євчин. Энэ євчин архаг явцтайгаар хэдэн жилээр vргэлжилдэг. Vvнийг бид мэдэрдэггvй учир ихэвчлэн архаг шинжтэй болсон хойно нь л эмчид хандах нь бий. Тогтмол биш, зєв зохисгvй хооллох, хоол идэх хугацааг хооронд нь олон цагаар завсарлах, их хэмжээгээр яаран идэх, хуурай, хэт халуун хоол идэх нь ходоодыг удаан хугацаагаар цочроож, vрэвслийн байдалд оруулдаг байна.
Ингэснээр гастрит vvсч, цаашлаад ходоодны шархлаа євчинд шилждэг аж. Шархлаа євчний vед хоол идсэний дараа євдєж, огиулах, халуу оргих, хэхрvvлэх, аюулхай орчим дvvрэх, тулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Заримдаа гашуун, исгэлэн зvйлээр бєєлжиж, vvний дараа євдєлт намжиж, дээрх шинж тэмдгvvд аажмаар арилдаг байна.
Хэрэв танд ийм шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бол яаралтай эмчид хандахыг зєвлєе.
Ходоодны шархлааг хоол хvнсийг эмтэй хослуулан эмчилдэг байна. Ингэхдээ жижиглэж, нухсан мах, загасыг ууранд жигнэн, цагаан талх, исгэлэн биш жимс, тємс, улаан луувангийн нухаш, ээдэмний нухаш, ялз чанасан єєхгvй мах, зєєхий, жимсний шvvс, сvv, цєцгий, єндєгний нухаш, сvvтэй будаа зэрэг аминдэмээр баялаг хоол хvнс хэрэглэх шаардлагатай аж.
Харин даршилсан мах, мєєг, загас, ногоо, єтгєн кофе, цай, давс ихтэй утсан, шарсан хоолны бvх тєрєл, айраг, архинаас татгалзах нь зvйтэй юм байна. Хамгийн гол нь хоол, ундаа тогтмол цагт идэж, сэтгэл санаагаар тайван байж, амралт, ажлаа зєв зохицуулан эрvvл ахуйн шаардлага хангасан хоолыг хэрэглээрэй.
Ингэснээр та 12 нугалаа гэдэсний євчнєєс єєрийгєє сэргийлж чадах нь. Ходоод шархалсан vед гэрийн нєхцєлд хэрэглэж болох сувиллын зарим хоолыг хэрхэн бэлтгэх талаар танилцуулья.
Тємсний зутан шєл
Орц: Тємс 200 фамм, лууван 20 грамм, нэгдvгээр гурил таван грамм, цєцгийн тос таван грамм, сvv 100 грамм, єндєгний цагаан уураг найман грамм, давс нэг грамм.
Хийх арга: Тємсєє битvv чанаж, нухаш хийн, тусгай бэлтгэсэн шєлєнд хийгээд сайтар холино. Дээрээс нь сvvнд гурил зутагнаад нэмж чанана. Болохын ємнє давс, амтлагчийг нэмээрэй.
Ээдэм, будааны холимог
Орц: Масло таван грамм, єндєг нэг ширхэг, сvv 120 грамм, ээдэм 30 грамм, будаа 50 фамм, элсэн чихэр 10 грамм.
Хийх арга: Будаагаа чанаад буцлах vед нь сvv нэмж хутгаад гаргаж хєргєнє. Дээр нь элсэн чихэр, ээдэм, єндєгний шар, уураг, тосоо нэмнэ. Энэ хоол нь харахад єтгєвтєр зутан шиг цагаан шаргал єнгєтэй, ээдэм шиг амттай байна.

Дугаар 22/11290/

Мэдээллийн эх сурвалж: Хөдөлмөр