Thursday, March 6, 2008

Ходоод чинь шархалсан бол

Нийтэлсэн: 2008-02-04 17:17:40 , Мэдээний дугаар: #87514

Ходоодны шархлаа бол аль ч насныханд тvгээмэл тохиолддог євчин. Энэ євчин архаг явцтайгаар хэдэн жилээр vргэлжилдэг. Vvнийг бид мэдэрдэггvй учир ихэвчлэн архаг шинжтэй болсон хойно нь л эмчид хандах нь бий. Тогтмол биш, зєв зохисгvй хооллох, хоол идэх хугацааг хооронд нь олон цагаар завсарлах, их хэмжээгээр яаран идэх, хуурай, хэт халуун хоол идэх нь ходоодыг удаан хугацаагаар цочроож, vрэвслийн байдалд оруулдаг байна.
Ингэснээр гастрит vvсч, цаашлаад ходоодны шархлаа євчинд шилждэг аж. Шархлаа євчний vед хоол идсэний дараа євдєж, огиулах, халуу оргих, хэхрvvлэх, аюулхай орчим дvvрэх, тулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Заримдаа гашуун, исгэлэн зvйлээр бєєлжиж, vvний дараа євдєлт намжиж, дээрх шинж тэмдгvvд аажмаар арилдаг байна.
Хэрэв танд ийм шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бол яаралтай эмчид хандахыг зєвлєе.
Ходоодны шархлааг хоол хvнсийг эмтэй хослуулан эмчилдэг байна. Ингэхдээ жижиглэж, нухсан мах, загасыг ууранд жигнэн, цагаан талх, исгэлэн биш жимс, тємс, улаан луувангийн нухаш, ээдэмний нухаш, ялз чанасан єєхгvй мах, зєєхий, жимсний шvvс, сvv, цєцгий, єндєгний нухаш, сvvтэй будаа зэрэг аминдэмээр баялаг хоол хvнс хэрэглэх шаардлагатай аж.
Харин даршилсан мах, мєєг, загас, ногоо, єтгєн кофе, цай, давс ихтэй утсан, шарсан хоолны бvх тєрєл, айраг, архинаас татгалзах нь зvйтэй юм байна. Хамгийн гол нь хоол, ундаа тогтмол цагт идэж, сэтгэл санаагаар тайван байж, амралт, ажлаа зєв зохицуулан эрvvл ахуйн шаардлага хангасан хоолыг хэрэглээрэй.
Ингэснээр та 12 нугалаа гэдэсний євчнєєс єєрийгєє сэргийлж чадах нь. Ходоод шархалсан vед гэрийн нєхцєлд хэрэглэж болох сувиллын зарим хоолыг хэрхэн бэлтгэх талаар танилцуулья.
Тємсний зутан шєл
Орц: Тємс 200 фамм, лууван 20 грамм, нэгдvгээр гурил таван грамм, цєцгийн тос таван грамм, сvv 100 грамм, єндєгний цагаан уураг найман грамм, давс нэг грамм.
Хийх арга: Тємсєє битvv чанаж, нухаш хийн, тусгай бэлтгэсэн шєлєнд хийгээд сайтар холино. Дээрээс нь сvvнд гурил зутагнаад нэмж чанана. Болохын ємнє давс, амтлагчийг нэмээрэй.
Ээдэм, будааны холимог
Орц: Масло таван грамм, єндєг нэг ширхэг, сvv 120 грамм, ээдэм 30 грамм, будаа 50 фамм, элсэн чихэр 10 грамм.
Хийх арга: Будаагаа чанаад буцлах vед нь сvv нэмж хутгаад гаргаж хєргєнє. Дээр нь элсэн чихэр, ээдэм, єндєгний шар, уураг, тосоо нэмнэ. Энэ хоол нь харахад єтгєвтєр зутан шиг цагаан шаргал єнгєтэй, ээдэм шиг амттай байна.

Дугаар 22/11290/

Мэдээллийн эх сурвалж: Хөдөлмөр

No comments: