Friday, March 7, 2008

Маркетингийн орчин

Маркетингийн орчин

Байгаль нийгмийн аливаа үзэгдэл процесс нь түүний үйл ажиллагааг тодорхойлогч орчны хүрээнд оршдог. Тэдгээр орчны төлөв хандлага үйл хөдлөл нь хэрхэн өөрчлөгдөж хувирахаас процессийн төлөв байдал шууд хамаатай. Түүнчлэн аливаа бизнес өөрийнхөө үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бололцоог хангахуйц орчныг шаардаж байдаг. Пүүс ашиг олохын тулд зорилтот зах зээлийнхээ хэрэгцээг хангахуйц бараа үйлдвэрлэн гаргах бөгөөд тэдний амжилтад хүрэх эсэх нь өөрсдийнх нь үйл ажиллагаанаас төдийгүй пүүсийн удирдлагын хяналтад өртөгдөх үл өртөгдөх төдийгүй үйл ажиллагаанд нь нөлөөлдөг хүчин зүйлсээс шалтгаалдаг. Эдгээр хүчин зүйлсийг бид маркетингийн орчин гэдэг.

Маркетингийн орчин нь маркетингийн удирдлагын хувьд онцгой ач холбогдолтой. Маркетингийн удирдлага нь аливаа төлөвлөлтийг хийхдээ юуны урьд судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байдаг ба тэрхүү судалгаа хийх объектууд нь буюу мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нь маркетингийн орчин байдаг. Маркетингийн орчинг хянагдаж байгаа түвшингээс нь хамааруулан макро микро гэсэн 2 том бүлэгт хуваана. Макро орчныг:

Эдийн засгийн орчин: бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлөгч өндөр мэдрэмж бүхий орчин юм. Эдийн засгийн орчны хүрээнд бизнесийн үйл ажиллагааг амжилттай хөтлөн явуулах үүднээс түүнийг таньж мэдэхийн тулд дараахь үзүүлэлтүүдийг системтэй ашигладаг. Үүнд: төрийн мөнгө, зээл, татвар, гаалийн бодлого, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны төлбөрийн баланс, валютын ханшны хэлбэлзэл, ажилгүйдэл, инфляци, хүн амын орлогын ба худалдан авах түвшин, хэрэглээний үнийн индекс, хэрэглээ ба хадгаламжийн харьцаа макро эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд зэрэг орно.

Улс төр хууль эрх зүйн орчин: бизнесийн ямарч байгууллагын хувьд тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчын хувьд хамгийн их анхаарлыг нь татажсудлаж байдаг орчин бол улс төр, хууль эрх зүйн орчин юм.

No comments: