Monday, March 3, 2008

"Mongolia Амьдарч болох улс"

"Зууны мэдээ" сонинд М.Буянбадрахын бичсэн "Mongolia Амьдарч болох улс" нийтлэлийг уншаад ихэд олзуурхлаа. Ихэд олзуурхах гэдэг vг магадгvй энд жулдах байх.
Загатнасан газар маажих гээч болов гэмээр юм уу даа. Vнэхээр чухал сэдэв хєнджээ.

"Монголд амьдрал байна уу?" хэмээх эмзэг сэдвийг хєндсєн нь бодож, эмзэглэж явдаг зvйлийг минь тєнхєх шиг болсон тул энэхvv урамтай нийтлэлийг тасалдуулж vл болно, єєдрєг хэлэлцvvлэг хийх нь зvйд нийцнэ хэмээн бодож vргэлжлэлийг нь бичиж байна. Уншигчид ч гэсэн энэ сэдвээр олон сайхан нийтлэл бичиж санаа оноогоо уралдуулбал гадаадад л амьдрал байгаа юм шиг ярьдаг хvмvvсийг бага ч атугай сэнхрvvлж, улс орондоо хэрэгтэй зvйл хийхэд тvлхэж чадах байх.

Vнэхээр Монголд амьдрал байна уу? Гадаад руу гарахын хvслэн болсон хvн хэдэн зуун мянгаараа байгаа vед энэ асуултыг тавих нь инээдэмтэй, мэдээжийн мэт боловч, энэ цаг дор чухал асуулт инээдэмтэй санагдаж байгаа нь єєрєє асуудал биш гэж vv? Ялангуяа гадагшаа гарвал мєнгє хийгээд амьдрал ахуйгаа дээшлvvлэх хvсэлтэй хvний тоо хэдэн зуун мянгад хvрээд байгаа vед энэ асуулт яавч мэдээжийн байж таарахгvй.

Хvн бvрт тохиолдох асуулт надад ч гэсэн тавигддаг. Тиймээс єєрєєрєє жишээлж яривал илvv тодорхой болов уу. Энэ нь "Гадагшаа гараач" гэсэн тулгуу асуулт. Монголд амьдрал байхгvй учраас, амьдрах арга эвээ олохгvй байгаа учраас ийн биенээсээ асууж, доргиож байдаг биз ээ. Би иймэрхvv "єдсєн" асуултанд "Гадагшаа гарч яах юм бэ. Монголд амьдрах сонирхолтой, энд сайхан байна шvv дээ" гэж хариулдаг. Vvнийг сонссон ихэнх нь хачирхдаг боловч, эгээ л намайг хvнээс хувь илvv яваа шигээр "Чи ч яахав дээ, байр сууриа олсон хvн" гэж мєчєєгєє єгєхгvйг хичээнэ. Би єєрийгєє амьдралд байр сууриа олсон хvн гэж боддоггvй. Бусдын адил алдахдаа алдаад, онохдоо оноод л явж байгаа залуу хvн. Энд л асуудлын гол нь байгаа юм.

НЭГ ДЭХ УЧИРЛАЛ
Дээрх vгийг олонтаа хэлж байсан, тиймээс яагаад ийн бат нот хэлдэг талаараа сvvлийн vед их бодох боллоо. Заримдаа эх орондоо тийм их хайртай хvн юм болов уу гэсэн асуултыг єєртєє тавьдаг. Тийм зvйл vнэхээр байна аа, байна. Гол нь би энэ оронд 29 жил амьдарчихжээ. Сvvлийн арав гаруй жилийг дєрвєн уулынхаа дунд гашуун утаагаа vнэрлэсэн шигээ єнгєрєєсєн байна. 29 жил гэдэгбага хугацаа биш аж.
Амьдралд дассан учраас хайртай болсон тухай єгvvлдэг "Гранд" хамтлагийн нэгэн дуу бий. Арван хэд, бvр хорин насанд амьдрал хэцvv юм шиг санагдах нь их бий. Яваандаа амьдралд дасаад, идээшээд утга учрыг нь ойлгоод ирэхээр арга ч vгvй дасаад, бvр хайртай, салж хагацахгvй болдог бололтой. Би бусдын адил тийм нэгэн болжээ.

Би Монголоос єєр газар очоод одоо олдог шигээ орлого олж чадахгvй. Одоо байгаа найз нєхєд, танилын хvрээллийг vvсгэж чадахгvй гэж боддог. Нийгэмд буй болгосон хvрээ энэ тэр гэж том ярихгvйгээр хэлэхэд ингэж бодогддог. Би гадаадад очоод хэн ч биш болно гэдгээ сайн мэднэ. Тэдний голоод хийхгvй байгаа боолын хєдєлмєрийг хийж эрvvл мэндээрээ хохирохыг бvvр ч хvсэхгvй байна. Монголд амьдрал ядуу, гундуу, тарчиг, асуудлаар дvvрэн байгаа нь хамаагvй. Монголд амьдрах сайхан, бас сонирхолтой байгаа.

ХОЁР ДАХЬ УЧИРЛАЛ
Vvнийг сонсоод Эрээн орж vзээгvй амьтан байна гэж битгий бодоорой. Хошигноод хэлэхэд би Эрээн орж vзээгvй дvvгээ бодвол яах вэ хэд хэдэн газраар явж vзсээн. Бээжинд долоо хоносон биш vгээ хэлээд бушуухан буцахын тvvс болсон. Тэр зуны халууныг ээ. Орой буудлаас гараад ирэхэд траншейнийх шиг нэгшсэн ємхий vнэр, халуун агаар хоёр урдаас пvн хийгээд л. 120 милийн хурдтай машинаар давхихад цэв хvйтэн биш хав халуун агаар урдаас vлээж хамаг хєлс урсаад л. Миний эх оронд машин хурдлах тусам хvйтэн агаар сэнгэнэдэг байхад тэнд яг эсрэгээрээ байгаа нь намайг ямар их гайхашруулсан гээ.

Огт уянгын халилгvйгээр хэлэхэд яг энэ vед Ж.Бадраа гуайн "Сэрvvн салхи нь сэвэлзээд хацар нvvрийг илбэн байна Сэтгэл дотрыг ариусгах халуун элгэн нутаг" минь гэдэг дууны vг яагаад ч юм сэтгэлд ороод байх юм билээ. Замын-Vvдэд ирээд галт тэрэгнээс буугаад энэ дууны цаад нарийн учрыг ойлгож Бадраа гуайгаар ямар их бахархав аа. Сэвэлзvvр салхи сэвэлзээд ямар сайхан байсныг vгээр хэлэхийн аргагvй. Би тэр л vед миний эх орны салхи ямар vнэтэй, чухаг болохыг ойлгосон. Би тэр vед эх орондоо хайртай гэдгээ улам их ухаарсан. Дараа нь Солонгос явах боломж олдсон. Хот нь ч тэр, хєдєє нь ч тэр холын юм сайн харагдахгvй, манантаад л, нэг л биш ээ. Дээр нь хvний нутагт боолын хєдєлмєр хийж байгаа бие, сэтгэлээрээ тарчилсан элэг нэгтнvvдээ хараад салахад vнэхээр хэцvv юм би-лээ. Хоол унд нь ч тєдийлєн зохиж єгєхгvй. Ер нь тэгээд харийн оронд барын сvvл явснаас эх орондоо батганы толгой явсан дээр гэдэгт бат итгэсэн.

Японд єнгєрvvлсэн тав хоног тааваараа сайхан байсан ч нэг зvйлийг маш сайн ойлгоод ирсэн. Японд надад хийх зvйл vнэхээр алга!. Хєгжлийнхєє дээд цэгт хvрсэн Японд маньд битгий хэл, дэлхийн хэмжээний боловсрол олсон нэгэнд ч байр сууриа олоход хэцvv юм билээ. Харин Монголд минь бvх зvйл нээлттэй бєгєєд боломжоор дvvрэн байна. Харц ард хаан болж, хусам идэж єссєн хvv нэртэй бизнесмэн болох бvрэн боломж байдаг. Монголын зах зээл хэдийгээр жижигхэн боловч биднийг сайхан амьдруулахад хангалттай хvрэлцэнэ. Залуусын хувьд єєрсдєє хичээгээд сэтгээд хийвэл хийх ажил зєндєє байна. Бvр зєндєє байна. Монголоос єєр хаана ч байхгvй бизнесийн том зах зээл байна. Бvх зvйл урган тєлжиж байгаа болохоор чадлынхаа хэрээр єєрсдийн зам мєрийг гаргах боломж байна гэж би боддог, итгэдэг.

Бид гадагшаа гарвал хэл устай болно, нvд нээгдэнэ, арай илvv цалин авч, амьдрал ахуй дээшлэх байх л даа. Гэхдээ vvнийг дагаад гэр бvл салж байна, эрvvл мэндээрээ хохирсон хvний тоо гамшгийн хэмжээнд хvрч байна. Бид vvнийг хvссэн гэж бодохгvй байна.

ГУРАВ ДАХЬ УЧИРЛАЛ
Ийм нэгэн нийтлэл бичих санаатай байгаагаа найз нєхдєдєє сонирхуулбал "Монголд сарын 1000 долларын цалинтай ажилладаг бол юу гэж гадагшаа гарах вэ дээ" гэж хариулж байсан, Хэлэх vг олдоогvй л дээ. Энэ бол энэ сэдвийн хvрээнд яригдаж болох бас л нэг ярианы сэдэв. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй, бvлээн усаар угаавал хиргvй гэдэг дээ. Бас нэг найзтайгаа санаандгvй таарч яриа хєєрєє дэлгэв. Японд долоон жил ажиллаад иржээ. "Бусад шиг сургуульд сураад ирлээ гэж худлаа яриад яахав, ажиллаж байгаад ирлээ. Харин энд ирээд яг юу хийхээ мэдэхгvй, хэцvv байна" хэмээн учирлав. Гадаадад олон жил болоод ирсэн хvнд хамгийн тvрvvнд тохиолддог зовлон бол юу хийж, яаж амьдрах, байр сууриа хэрхэн эргэж олох вэ гэдэг асуудал байдаг ажээ.

Хєєрхий муу найзад минь энэ зовлон нэрвэжээ. Машин унаж явна гэдэг эд эсээ vхvvлэх аймаар стресстай ажил тул такси барихыг эрхэмлэх болсон гэнэ. Намар нь шарилжны аллергинд єртсєн тул бушуухан хаашаа ч юм явахын тvvс болж Англи явахаар хєєцєлдсєн биш 850 доллараар шатаж гадагшаа явах бодлоо тvр хойш нь тавиад байгаа аж. Энэ євлийн хvйтнийг гайхаад гэрээсээ хамраа цухуйлгахаас ч бэрхшээгээд байгаагаа ч ярилаа. "Найз нь яах вэ хэдэн жил ажилласан биш 20 сая тєгрєгтэй ирсэн. Гол нь юу хийхээ мэдэхгvй байна" хэмээн бас учирлав. Ямар бизнес хийх вэ, хэнтэй тvншлэх вэ гэдгээс єгсvvлээд зєндєє проблем тулгарчээ. Бас дээр нь манайхан найдваргvй, хулхи болсныг гайхаад хэнтэй, юу хийхээ мэдэхгvй тарчилж байна гэнэ. "Болдог бол гадагшаа гармаар байна, хаашаа ч хамаагvй" гэж байн байн хэлэх.

"Яаж ийж байгаад байр сууриа олчихвол зvгээр юм даа". Ингэж хэлээд саллаа. Гадаадад олон жил болсон хvмvvст цаг агаар, нийгмийн байдал, хvмvvсийн зан байдал гээд алхам тутамд нь бэрхшээл тулгардаг бололтой. Нийгэмдээ эргээд идээшихэд хэцvv байдаг аж. Яаж vvнээс гарах вэ, vзэж тарах л хэрэгтэй дээ хэмээн толгойгоо гашилгаж байтал арван жилд хамт сурч байсан хvvхэнтэйгээ таараад тайллыг нь бага зэрэг олж ихэд баярлав.

ДЄРЄВ ДЭХ УЧИРЛАЛ
Арван жилд хамт сурч байсан хvvхэн маань Солонгост таван жил ажиллаад одоогоос гурван жилийн ємнє эх орондоо иржээ. Тэнд нєхєртэйгєє танилцаж, хvv нь ч тэнд тєрсєн байна. Энд одоо ахтайгаа хамтран хотын тєвд байрлалтай хvнсний дэлгvvр ажиллуулж байгаа аж. Бичих юмаа бодож байсан болохоор ирээд байр сууриа олоход хэр хэцvv байсан талаар нь яриа єдвєл байрнаасаа хєдєлсєн чулуу гурван жил зовдог гэдэг шиг зvйл ярив. Ирээд юу хийхээ мэдэхгvй нэг хэсэг мэлэрсэн гэнэ. Ахтайгаа дэлгvvр ажиллуулж эхлээд даруй гурван жил болжээ.

Найз нь одоо л юмандаа хvрэх гэж байна. Гурван жил болж байж арай гэж байр сууриа олох гэж байна. Одоо дахин гадагшаа явахгvй ээ. Явчихвал дахин байр сууриа олох гэж зовох юм шиг байна гэв. Байр сууриа гурван жил биш, гурван сарын дотор олох боломж байгаа байх. Гадаадаас эх орондоо ирчихээд дахин гадагшаа гарахын тvvс болж байгаа хvмvvст яаж ойлгуулмаар юм бэ?
Энэхvv нийтлэлдээ єргєн хvрээг хамруулахын тулд маш олон хvнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Гэтэл Монголдоо дуртай, дургvй амьдардаг нэг хэсэг хvн байдгийг мэдээд их гайхав. Гадагшаа гарах тухай мєрєєдєєд ч хэрэггvй гэдгээ мэддэг нэгэн байхад гадагшаа гарах яах вэ гэсэн бодолтой хvн байх аж. Тэдний хувьд дургvй ажлыг нь хvчээр хийлгэж байгаа юм шиг хоног єдрийг арай чамай барж байгаа дvр зураг харагдана.

Єєр нэгэн нь "Монголдоо амьдралгvй яахав, хамгийн гол нь яавал сайхан амьдрах вэ, яаж цалингаа нэмvvлэх вэ" гэдэг дээр гарц хэлж єгєх хэрэгтэй гэсэн санаа хэлж єгч байна. Энэ бол ганц хvний санаа оноогоор шийддэг асуудал биш байх аа. Монгол эх орноо хvн амьдрах хамгийн таатай, тохиромжтой газар болгохын тулд хvн бvр санаа оноогоо уралдуулах хэрэгтэй биз ээ. Эцэст нь хэлэхэд Монголд амьдрал байна аа. Амьдралыг 100 хувь гэж vзвэл тvvний 90 хувь нь єєдрєг vзэл, хичээл зvтгэл дээр тогтдог учраас тэмцэж байр сууриа олохоос єєр замгvй гэдэгтэй санал нийлэхгvй хvн байхгvй болов уу.

Д.Амартvвшин
Дугаар 51/2811/

Мэдээллийн эх сурвалж:

No comments: