Sunday, March 2, 2008

захиргааны шийдвэрийг стандарчлах төсөл

Энэ ажлын хүрээнд уулзалт ярилцлагууд зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр ажиллаж буй хүмүүстэй харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлыг хийж байна.Мөн түүнчлэн бусад улс орнуудын захиргааны процессын хуулийг цуглуулах, монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар АНУ,БНСУ,ХБНГУ-ын холбогдох хууль тогтоомжийг цуглуулснаас БНСУ-ын хуулийг албан бус байдлаар монгол хэл рүү хөрвүүлсэн. Энэ ажлын хүрээнд дараах сэдвээр судалгааны ажил хийх хэрэгцээ байгааг тодорхойлж, зарим чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлээд байна. Зохицуулалтын шинэчлэлт хийсэн улс орнуудын туршлагыг судлах ажил, захиргааны процессын хуулиудад хийх харьцуулсан судалгаа, Монгол улсын өнөөгийн төлөв байдлын судалгаа зэрэг болно.

No comments: